Thursday, December 25, 2008

Миний ертөнц

Шуудайнд хийсэн ямааны эвэр шиг
Шуугиан хэрүүл тасрана гэж үгүй
Баян ядуу хэн байвч амьдрах жамтай хорвоо
Балчир жаахан байвч агаар амьсгалах хорвоо
Төрийн толгой хөлөө олохгүй агаарт хөвнө
Түмэн хөл толгойгоо олохгүй газарт холхино
Монголын амьсгаа бачимдаж байна
Миний уушиг бохирдож байна
Улаанбаатарын утаа дээш олгойдоно
Униаргүй хөх тэнгэрт
Уул хиртэн замхарна
Урд минь яваа бүсгүй
Удаж төдөлгүй манан дунд алхана

No comments:

Post a Comment