Thursday, January 15, 2009
Өнөөдөр ,Маргааш, Нөгөөдөрийн тодорхойлолт
Цагийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй.
Өнөөдрийг мартаж болохгүй ,яагаад гэвэл тэр
МАРГААШИЙН БАГШ
Өнөөдөр шиг хол юмгүй ,яагаад гэвэл тэр үргэлж ирэхгүй удна,
Маргааш шиг ойрхон юм байхгүй,яагаад гэвэл тэр ирж явна,
Маргаашаа танья гэвэл
Өнөөдрөө сайн шинжигтүн
Хол байна даа нөгөөдөр гэтэл хойшлүүлах аргагүй тэрэнтэй учирна,
Надад маргааш ,нөгөөдөр хоёулаа л байдаг байхгүй юу
Яагаад гэвэл миний гэсэн үнэт зүйл бол өчигдөр байгаа юм.
Харин маргааш нөгөөдөр хоёрыг өчигдөр шиг болгож болохгүй л байхгүй юу
Хүн өөрөө өөртөө зөв байгаад шударга байх юм бол цэнгэлийн манлай тэр ээ
Friday, January 9, 2009
Thursday, January 8, 2009
Бюрокрот тогтолцоо бие хүнийг эвддэг
Бюрокрот тогтолцоо бие хүнийг эвддэг
Вебер бюрократ тогтолцооны идеал хэв шинжийг хууль журмыг даган биелүүлэх хөдөлмөрийн босоо тогтолцоо, орон тооны мэргэшсэн ажилтнууд, амьдралын эх үүсвэр болдог тогтмол цалин хэмээн үзжээ,
Байгууллагад үйл ажиллагаа явуулах өөрийн гэх менежмент байхгүй гэхэд хилсдэхгүй. Үйл ажиллагаа явуулах цорын ганц аргатай өнөөтэй золгожээ. Тэр нь бюрократ арга бөгөөд бүхэл бүтэн тогтолцоо болтлоо өргөжин тэлж чадсан юм.
Бюрократ гэдэг үг бюро гэдэг Францаас Герман хэлнээ зээлдэгдсэн ширээ, оффис гэсэн утгатай үг аж. Монголоор "Түшмэл ёсон" хэмээн орчуулдаг.
Олон оронд төрийн захиргааны ажилтанг бюрократууд гэж нэрлэдэг.
Бюрократууд ажлын байр, техник хэрэгсэл ба захиргаагаа өмчлөхгүй.
Ажилтнууд нь орон тооны байх ба амьдралын туршид ажлын байрны найдвартай баталгаагаар хангагдаж, мэргэшиж чадваржихын төлөө цаг заваа зориулсан байдаг.
Бюрократ эрх мэдэл бол захиргааны байгууллагын албан тушаалтнуудад алба хашиж байх хугацаанд хуулиар баталгаажсан эрх мэдэл юм.
Чухамхүү тэр дангаар ноёрхох эрх мэдэлд бюрократ тогтолцоо амилан хүчирхэгжсэн аж.
Иймээс бюрократизм нь нийгмийн хөгжлийг урагшлуулж ч, туршиж ч, мөн мөхөөж ч чаддаг тогтолцоо юм.
Энэхүү тогтолцоог буруугаар жолоодвол хүний төлөө биш даргын төлөө, иргэдийн төлөө биш, эрх ямбын төлөө ажилладаг аппарат болон хувирдаг аж.
Улмаар хүнд суртал, авлигад автаж, төрийн алба намчирхаж, нутгаргаж, садан төрлийн холбоогоор дүүрдэг
. Ийм бюрократуудын чин хүсэл монополь ноёрхолоо нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Тэр зорилгод нь хууль сайн үйлчилж өгдөг.
Бюрократизм бол зохион байгуулалтын төгөлдөр хэлбэр биш ч өдөр тутмын захиргааны давтагдах үйл ажиллагааг явуулахад хамгийн тохиромжтой хэлбэр хэмээн үзэж байсан үзэл хандлага үеээ өнгөрөөж байна.
Бюрократизм задран унаж байгаа нь дараахи хүчин зүйлтэй холбоотой.
Үүнд:
Бюрократ аппаратууд нүсэржих тусам нийгмийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг уян хатан, түргэн шуурхай шийдвэрлэх чадвараа алдсаар байна.
Орчин үед техник технологийн шинэ дэвшил гарснаар өндөр мэдлэгтэй албан хаагчид шаардлагатай болж тэднийг ажиллуулахад хэвтээ тогтолцоо руу шилжиж багаар ажиллах болж байна.
Гэтэл босоо тогтолцооны шатлан захирах ёс нь тушаал зааврыг үг дуугүй биелүүлэгчдийг бүтээсээр байна. . Зах зээлийн харилцаанд төрийн байгууллагын дангаар ноёрхох эрх тохирдоггүй.
Төрийн байгууллагад өрсөлдөгч байхгүй тул дангаар ноёрхох монополь эрхтэй байдаг
. Төсвөөс санхүүжих тэдэнд дампуурах аюул байхгүй.
Хаана монопольчлол байна тэнд өрсөлдөөн явагдахгүй
, Хаана өрсөлдөөн явагдахгүй байна тэнд эрсдэл хийхгүй, хөгжил явагдахгүй. Тиймээс эдийн засагчдийн нүдээр бол төрийн байгууллага хамгийн удаан, үрэлгэн, үр ашиггүй, үйл ажиллагаа явуулдаг аж.
Үйлчүүлэгчийн санал хүсэлтийг тэд үл хайхардаг.
Учир нь тэдэнд үйлчлүүлэгчээ алдах аюул байхгүй. Эдийн засагчид үүнийг зах зээлийн нийгэмд тохирохгүй тогтолцооны гажуудал гэж нэрлэсэн нь бий.
Бюрократ тогтолцоо бие хүнийг эвддэг.
Дэг журам, тогтвортой байдал, мэргэжсэн албан хаагчид, тогтмол цалин гээд бюрократ тогтолцоо олон давуу талтай ч ардчилсан улс орны хөгжлийг олон талаар боогдуулж байгааг эрдэмтэд улам ихээр шүүмжлэх боллоо.
Тэд бюрократизмыг "генетекийн удамшлын алдаа" гэх зэргээр нэрлэдэг.
Роберт Мертон, Виктор Томпсон нар бюрократ системийн согог нь үр ашиггүй үйл ажиллагааных нь эх үүсвэр болдог гэж үзэж байв.
Бюрократ тогтолцоо нь хууль, дэг журмыг байнгын мөрдөн, нэгэн хэвийн арга барилаар ажиллахыг шахаж байдаг. Энэхүү шахалт нь хүнийг аажимдаа дүрэм журмыг мөрдөгчид, сохроор дагагчид болгон хувиргадаг. Хэрвээ асуудал гарч ирвэл бодох биш даргаасаа "асуух" хэрэгтэй болно.
Мөн эрх мэдэл, зиндааны ялгаагаар хувь хүмүүсийн хоорондын харилцааг устгаж байдаг. Үзэл бодол, үг яриа нь эрх мэдэл, зиндаагаар үнэлэгдэх болохоос хэн илүү мэдлэг чадвартайгаар үнэлэгддэггүй. Хэрвээ дарга нар үргэлж бүхнээс ухаантай чадвартай бол ийм систем хамгийн зөв ажиллах байсан байх.
Ганц даргыг сонсох нь байгууллагын мэдлэгийн санг бүрэн дүүрэн ашиглахгүй болгодог.
Эрх мэдлийн нэг тал нь хүнийг албанд тушаал дурлах, амбицтай болгодог.
Олон хүн (тэдний дотор мэдлэг чадвартай ч бий) даргын суудалд өрсөлдөж байдаг ба энэ суудалд хүрэнгүүт эргээд унахаасаа айж сэтгэлийн зовиурт орж эхэлдэг.
Томпсон үүнийг "бюропатик түшмэл" гэж нэрлэсэн.
Энэхүү өвчөөр өвчилсөн түшмэл нь өөрийнхөө байр суурийг хамгаалах, хяналтын сувгийг бий болгох, тогтолцоогоо найз нөхөд, садан төрлийн холбоогоор дүүргэж, дүрэм журмыг өөрийгөө хамгаалахад зориулж эхэлдэг аж.
Албан тушаалаасаа огцрох болвол тойрон хүрээлэгчдээр бүрдүүлсэн өөрийгөө хамгаалах хөдөлгөөн хүртэл өрнүүлдэг тохиолдол ч бий.
Өндөр тушаалд очих тусам энэ өвчнөөр өвдөх магадлал их байдаг гэнэ..
Гэвч нөгөө талаар бюрократ бие хүн тогтсон дүрэм журмыг амьдралд таарахгүй, асуудлыг шийдвэрлэж чадахгүйг мэдсээр байж хэрэглэж суудаг.
Тэдний зорилго бол хуулийг хэрэгжүүлэх болохоос биш амьдралд үр шимийг нь хүртэх тухай асуудал биш юм.
Тэдэнд дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх нь чухал тул хийж байгаа ажлынхаа утга агуулгыг хайхардаггүй. Ингэж тэд тогтолцооныхоо эрэг шураг нь болдог.Thursday, January 1, 2009
Tuesday, December 30, 2008
Төрийн захиргаа юу? Нийтийн захиргаа юу?
Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу шилжих цаг хэдийнэ болжээ.
Тиймээс энэхүү сэдвийг эхлээд төрийн захиргааг олон талаас харсан дараа нь Нийтийн захиргаанд хүрэх алхам иргэдийн оролцоог сайжруулах талаар бичихээр шийдлээ.Мөн хоорондоо хэрхэн уяалдаж, өргөжиж, өөрчлөгдөж байгааг өөрийнхөө бодолд бууснаа буулгав.
Аливаа төрийн хөгжлийг түүний үйл хэрэгт ард түмний оролцоогүйгээр төлөөлөх боломжгүй.Төрийн захиргааны эрх мэдэлийг хэрэгжүүлэгчидийг ард түмний дундаас сонгодог болсноор төрийн эрх мэдэл ард түмнээс эх үндэстэй гэсэн ойлголт байдаг ч ,төрийг удирдахад ард түмний оролцоог жинхэнэ ёсоор хангах үйл явц төрийн хөгжлийн хожуу үеийн шинэ үзэгдэл гэж үзэж болох юм.Төрийнхөө үйл ажиллагааг үнэлэх дүгнэх, дэмжих шүүмжлэх нь төрийн үйл хэрэгт оролцож буй нэг хэлбэр юм.Намуудын эцсийн зорилго нь төрийн эрх мэдлийг эзэмдэх явдал учраас төр нам хоёр салшгүй холбоотой байдаг .Энэ нь ямар хэлбэрээр хэрэгжих нь намын бодлого улс орны төрийн дэглэмийн шинж чанараас хамаарна.Төрд эрх мэдэл төвлөрөх тусам ард түмэн ард түмэн өөрийнхөө амьдралыг өөрөө зохицуулах, өөрийнхөө төлөө хариуцлага үүрэг чадвараа алдаж эхэлдэг.Сүүлийн үед иргэд төрдөө бүх зүйлээ даатгаад төрийг улам эрх мэдлийг нь өгч байна. Төрийн эрх мэдэл нэмэгдэх тусам ард түмний эрх мэдэл аажимдаа багасах хумигдах болж байна.Төр тиймээс эрх мэдэл нэмэгдэх биш харин ард түмэн төрийг захиргааг шинэчлэн өөрчлөх явдал гарч байна. Нийтийн захиргааны хэлбэрт шилжүүлэхийн тулд мөн чанар утга агуулагаар нь ухаарч чадваас зөв зам руу орно. Захиргааны үйл ажилгааны хэлбэрийн үр дүнд нийтийн захиргаа нь оршин тогтнох эрхээ эдэлж, үүрэг хүлээж байдаг. Захиргаа иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах тэдгээрийн нийгэм дэх амьдралыг зохицуулан хэрэгцээг нь хангахын тулд удирдлагын хүрээнд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж байгаагаар ард иргэдтэй улам ойртож хамтран асуудлыг шийдвэрлэх юм.Захиргааны байгууллага үйл ажиллагаа бүхэн тодорхой нэг шийдвэрийг эсвэл шийдвэр гаргах үйл явцын үр дүн байдаг энэхүү үйл ажиллагаа нь шийдвэр гаргах үйл явцын цогцолбор , дамжсан үе шатууд дээр үндэслэдэг учраас зөвхөн зарим нэг нийтлэг шинжтэй байдаг.Нийтийн захиргааны бодлого үйл ажиллагаа нийгмийн харилцааны бүхий л салбарт их олон хүрээнд хүртээмжтэй нөлөөлөлтэй байдаг учраас захиргааны төрөл маш олон шинж чанар дээр оршин тогтдог.Монгол улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийтийн захиргааны байгууллага үйл ажиллагааг хүрээ хэмжээг тодорхойлохдоо нийтийн захиргааны тогтолцоо бүтцийг юун түрүүн анхаарч өргөн цар хүрээтэй шийдэх нь чухал юм. Хүмүүсийн чадавхийг зөвхөн хувь хүмүүсийн эрх ашгийн төлөө бус цаашид улс төр нийгмийн өөрчлөлтийг хийх суурь болгон ашиглаж сурах хэрэгтэй .
ДҮГНЭХЭД:
Орон нутгийнх нь идэвх оролцоотойгоор, аль болох тэдний санаачлага дээр тулгуурлан тухайн орон нутгийг эдийн засаг, нийгмийн дэвшилд хүрэх нөхцлийг бүрдүүлж өгвөл орон нутагт илүү түлхүү нийтийн захиргааны байгууллагад шилжих болов уу?
Жишээ нь :
Удирдан залах биш харин өөрсдөөр нь бие дааж ажиллах нөхцөл бололцоог хангуулахад оршино.

