Tuesday, December 30, 2008

Төрийн захиргаа юу? Нийтийн захиргаа юу?

Цаг хугацаа өнгөрхийн хэрээр орон нутгийн нөхцөл байдал болон тэдэнтэй ажиллах арга барил өөрчлөгдсөөр ирсэн. Иймд: Энэ сэдвийн утга агуулага нь ижил төстэй .
Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу шилжих цаг хэдийнэ болжээ.
Тиймээс энэхүү сэдвийг эхлээд төрийн захиргааг олон талаас харсан дараа нь Нийтийн захиргаанд хүрэх алхам иргэдийн оролцоог сайжруулах талаар бичихээр шийдлээ.Мөн хоорондоо хэрхэн уяалдаж, өргөжиж, өөрчлөгдөж байгааг өөрийнхөө бодолд бууснаа буулгав.
Аливаа төрийн хөгжлийг түүний үйл хэрэгт ард түмний оролцоогүйгээр төлөөлөх боломжгүй.Төрийн захиргааны эрх мэдэлийг хэрэгжүүлэгчидийг ард түмний дундаас сонгодог болсноор төрийн эрх мэдэл ард түмнээс эх үндэстэй гэсэн ойлголт байдаг ч ,төрийг удирдахад ард түмний оролцоог жинхэнэ ёсоор хангах үйл явц төрийн хөгжлийн хожуу үеийн шинэ үзэгдэл гэж үзэж болох юм.Төрийнхөө үйл ажиллагааг үнэлэх дүгнэх, дэмжих шүүмжлэх нь төрийн үйл хэрэгт оролцож буй нэг хэлбэр юм.Намуудын эцсийн зорилго нь төрийн эрх мэдлийг эзэмдэх явдал учраас төр нам хоёр салшгүй холбоотой байдаг .Энэ нь ямар хэлбэрээр хэрэгжих нь намын бодлого улс орны төрийн дэглэмийн шинж чанараас хамаарна.Төрд эрх мэдэл төвлөрөх тусам ард түмэн ард түмэн өөрийнхөө амьдралыг өөрөө зохицуулах, өөрийнхөө төлөө хариуцлага үүрэг чадвараа алдаж эхэлдэг.Сүүлийн үед иргэд төрдөө бүх зүйлээ даатгаад төрийг улам эрх мэдлийг нь өгч байна. Төрийн эрх мэдэл нэмэгдэх тусам ард түмний эрх мэдэл аажимдаа багасах хумигдах болж байна.Төр тиймээс эрх мэдэл нэмэгдэх биш харин ард түмэн төрийг захиргааг шинэчлэн өөрчлөх явдал гарч байна. Нийтийн захиргааны хэлбэрт шилжүүлэхийн тулд мөн чанар утга агуулагаар нь ухаарч чадваас зөв зам руу орно. Захиргааны үйл ажилгааны хэлбэрийн үр дүнд нийтийн захиргаа нь оршин тогтнох эрхээ эдэлж, үүрэг хүлээж байдаг. Захиргаа иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах тэдгээрийн нийгэм дэх амьдралыг зохицуулан хэрэгцээг нь хангахын тулд удирдлагын хүрээнд бүх төрлийн үйлчилгээ үзүүлж байгаагаар ард иргэдтэй улам ойртож хамтран асуудлыг шийдвэрлэх юм.Захиргааны байгууллага үйл ажиллагаа бүхэн тодорхой нэг шийдвэрийг эсвэл шийдвэр гаргах үйл явцын үр дүн байдаг энэхүү үйл ажиллагаа нь шийдвэр гаргах үйл явцын цогцолбор , дамжсан үе шатууд дээр үндэслэдэг учраас зөвхөн зарим нэг нийтлэг шинжтэй байдаг.Нийтийн захиргааны бодлого үйл ажиллагаа нийгмийн харилцааны бүхий л салбарт их олон хүрээнд хүртээмжтэй нөлөөлөлтэй байдаг учраас захиргааны төрөл маш олон шинж чанар дээр оршин тогтдог.Монгол улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийтийн захиргааны байгууллага үйл ажиллагааг хүрээ хэмжээг тодорхойлохдоо нийтийн захиргааны тогтолцоо бүтцийг юун түрүүн анхаарч өргөн цар хүрээтэй шийдэх нь чухал юм. Хүмүүсийн чадавхийг зөвхөн хувь хүмүүсийн эрх ашгийн төлөө бус цаашид улс төр нийгмийн өөрчлөлтийг хийх суурь болгон ашиглаж сурах хэрэгтэй .
ДҮГНЭХЭД:
Орон нутгийнх нь идэвх оролцоотойгоор, аль болох тэдний санаачлага дээр тулгуурлан тухайн орон нутгийг эдийн засаг, нийгмийн дэвшилд хүрэх нөхцлийг бүрдүүлж өгвөл орон нутагт илүү түлхүү нийтийн захиргааны байгууллагад шилжих болов уу?
Жишээ нь :
Удирдан залах биш харин өөрсдөөр нь бие дааж ажиллах нөхцөл бололцоог хангуулахад оршино.

Monday, December 29, 2008

Мэндчилгээ

http://www.dancingsantacard.com/?santa=5805939

Thursday, December 25, 2008

Сутай уул

4 сумын нутгаас боссон ч харагдана
суусан ч харагдана
Бурхан мэт доороосоо гэрэлтсэн
их уул Сутай
Бөхөлзөх өвс нь маани шивнэсэн
монгол нутгийн Утай
Олбол би чам руу
Судас бүхнээрээ урсаж байна
Олдохгүй бол би чамайг судас бүхнээс тэмтэрч хайна
Он цагаас би тийрэлтэд онгоц шиг зугтааж
Он цагт бидний хэн хэн нь
Ор мөргүй алсын зүг яарч одно биш үү
Яргуй насанд минь та
Харгуй болж ир гэсэн
Харгуй насанд минь та
Яргуй болж гишгүүлэх үү

Миний ертөнц

Шуудайнд хийсэн ямааны эвэр шиг
Шуугиан хэрүүл тасрана гэж үгүй
Баян ядуу хэн байвч амьдрах жамтай хорвоо
Балчир жаахан байвч агаар амьсгалах хорвоо
Төрийн толгой хөлөө олохгүй агаарт хөвнө
Түмэн хөл толгойгоо олохгүй газарт холхино
Монголын амьсгаа бачимдаж байна
Миний уушиг бохирдож байна
Улаанбаатарын утаа дээш олгойдоно
Униаргүй хөх тэнгэрт
Уул хиртэн замхарна
Урд минь яваа бүсгүй
Удаж төдөлгүй манан дунд алхана

Бүдэгхэн төвөргөөн

"Нарны цацрагтай "
"Ариун гангар сэтгэлээс "
"Цэцгийн үр олбол"
монголын шар талаас -аас наашлах
Бүдэгхэн төвөргөөн
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан
Мөнгөн хазаарын бүдэг чимээ өнчин зүрхийг цочоон баясгана.....гэж.....дуу алдсан
холын холд давхиж яваа морьтон.......бүдэгхэн төвөргөөн бас холын холд суугаа яруу найрагчийн шүлгийн төвөргөөн
нэг л өдөр танигнасан тэр төвөргөөн гадаа ирж зогсон гэрт зочилно.

Тэр л цагт бүдэгхэн давхиж явсан морьтон хүн хэн болох нь танигдана
Аян замын уртад алжааж ядарсан тэр морьтон
Аажмаар тодрон тодорсоор ойртсоор амой

миний зураг


Нутгийн удирдлага

Hутгийн удирдлагад иргэдийн оролцоо ,өөрөө удирдах эрхийн талаар удирдах удирдах ёс гэж ер нь юуг хэлэх вэ?

миний ойлголт тухайн орон нутгийн сонгуулиар бий болдог өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн төлөөлөгчидийн хурал болон иргэдийн нийтийн хурал байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулахыг нутгйин өөрөө удирдах байгууллага гэж үзнэ .

энэхүү байгууллага нь өөрийн гэсэн тодорхой стадусыг агуулан тухайн орон нутагт шийдэж болох асуудалыг хуралаараа хэлэлцүүлэн тогтоол гарган ард иргэдээр хэрэгжүүлдэг байна