Wednesday, February 4, 2009
Tuesday, February 3, 2009
Sunday, February 1, 2009
Wednesday, January 28, 2009
Sunday, January 25, 2009
Монгол улсын Дархан аварга
Шаравын Батсуурь
Говь-Алтай аймгийн Жаргалан суманд 1922 онд төржээ.
17 настайдаа нутгийнхаа Цахирын овооны наадамд түрүүлж бєхийн гараагаа эхэлжээ. 1947 оны улсын наадамд Г.Цоодолоор ес давж түрүүлэн арслан, 1948 онд мєн Г.Цоодолоор ес давж түрүүлж аварга, 1957 онд Б.Түвдэндорж аваргаар найм давж үзүүрлэн даян аварга, 1963 онд Д.Жадамбаа начингаар зургаа давж дархан аварга цол хүртжээ. 1949,1953 онд үзүүрлэж, 1951 онд найм давж дєрєвт үлдэж, 1954онддолоо, 1952, 1961, 1962,1964 ондзургаа, 1958, 1959, 1966 онд тав давжээ. Тэрбээр гол тєлєв сэрвүү барилдах дуртай байсан бєгєєд уран гоё барилдаанаараа ард олныхоо хайрыг татсан их аварга байжээ.
|
Хүчит бөхчүүдийг төлөөлж Хорьдугаар зууны манлай бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, доктор профессор Х.Баянмөнх, Дархан аварга Ж.Мөнхбат, Дархан аварга Д.Цэрэнтогтох, Монгол Улсын гавъяат тамирчин, далай аварга А.Сүхбат нар есөн цагаан тугандаа хүндэтгэл үзүүллээ. Хийморь өөдөө Монгол эрсийн эр бяр, авхаалж самбааг сорих бөхийн барилдаанд 512 бөх зодоглож байгаа юм.
|
Айдас хүйдэс эр зоригын бахархал
Friday, January 23, 2009
Friday, January 16, 2009
Thursday, January 15, 2009
Өнөөдөр ,Маргааш, Нөгөөдөрийн тодорхойлолт
Цагийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй.
Өнөөдрийг мартаж болохгүй ,яагаад гэвэл тэр
МАРГААШИЙН БАГШ
Өнөөдөр шиг хол юмгүй ,яагаад гэвэл тэр үргэлж ирэхгүй удна,
Маргааш шиг ойрхон юм байхгүй,яагаад гэвэл тэр ирж явна,
Маргаашаа танья гэвэл
Өнөөдрөө сайн шинжигтүн
Хол байна даа нөгөөдөр гэтэл хойшлүүлах аргагүй тэрэнтэй учирна,
Надад маргааш ,нөгөөдөр хоёулаа л байдаг байхгүй юу
Яагаад гэвэл миний гэсэн үнэт зүйл бол өчигдөр байгаа юм.
Харин маргааш нөгөөдөр хоёрыг өчигдөр шиг болгож болохгүй л байхгүй юу
Хүн өөрөө өөртөө зөв байгаад шударга байх юм бол цэнгэлийн манлай тэр ээ
Friday, January 9, 2009
Thursday, January 8, 2009
Бюрокрот тогтолцоо бие хүнийг эвддэг
Бюрокрот тогтолцоо бие хүнийг эвддэг
Вебер бюрократ тогтолцооны идеал хэв шинжийг хууль журмыг даган биелүүлэх хөдөлмөрийн босоо тогтолцоо, орон тооны мэргэшсэн ажилтнууд, амьдралын эх үүсвэр болдог тогтмол цалин хэмээн үзжээ,
Байгууллагад үйл ажиллагаа явуулах өөрийн гэх менежмент байхгүй гэхэд хилсдэхгүй. Үйл ажиллагаа явуулах цорын ганц аргатай өнөөтэй золгожээ. Тэр нь бюрократ арга бөгөөд бүхэл бүтэн тогтолцоо болтлоо өргөжин тэлж чадсан юм.
Бюрократ гэдэг үг бюро гэдэг Францаас Герман хэлнээ зээлдэгдсэн ширээ, оффис гэсэн утгатай үг аж. Монголоор "Түшмэл ёсон" хэмээн орчуулдаг.
Олон оронд төрийн захиргааны ажилтанг бюрократууд гэж нэрлэдэг.
Бюрократууд ажлын байр, техник хэрэгсэл ба захиргаагаа өмчлөхгүй.
Ажилтнууд нь орон тооны байх ба амьдралын туршид ажлын байрны найдвартай баталгаагаар хангагдаж, мэргэшиж чадваржихын төлөө цаг заваа зориулсан байдаг.
Бюрократ эрх мэдэл бол захиргааны байгууллагын албан тушаалтнуудад алба хашиж байх хугацаанд хуулиар баталгаажсан эрх мэдэл юм.
Чухамхүү тэр дангаар ноёрхох эрх мэдэлд бюрократ тогтолцоо амилан хүчирхэгжсэн аж.
Иймээс бюрократизм нь нийгмийн хөгжлийг урагшлуулж ч, туршиж ч, мөн мөхөөж ч чаддаг тогтолцоо юм.
Энэхүү тогтолцоог буруугаар жолоодвол хүний төлөө биш даргын төлөө, иргэдийн төлөө биш, эрх ямбын төлөө ажилладаг аппарат болон хувирдаг аж.
Улмаар хүнд суртал, авлигад автаж, төрийн алба намчирхаж, нутгаргаж, садан төрлийн холбоогоор дүүрдэг
. Ийм бюрократуудын чин хүсэл монополь ноёрхолоо нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Тэр зорилгод нь хууль сайн үйлчилж өгдөг.
Бюрократизм бол зохион байгуулалтын төгөлдөр хэлбэр биш ч өдөр тутмын захиргааны давтагдах үйл ажиллагааг явуулахад хамгийн тохиромжтой хэлбэр хэмээн үзэж байсан үзэл хандлага үеээ өнгөрөөж байна.
Бюрократизм задран унаж байгаа нь дараахи хүчин зүйлтэй холбоотой.
Үүнд:
Бюрократ аппаратууд нүсэржих тусам нийгмийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг уян хатан, түргэн шуурхай шийдвэрлэх чадвараа алдсаар байна.
Орчин үед техник технологийн шинэ дэвшил гарснаар өндөр мэдлэгтэй албан хаагчид шаардлагатай болж тэднийг ажиллуулахад хэвтээ тогтолцоо руу шилжиж багаар ажиллах болж байна.
Гэтэл босоо тогтолцооны шатлан захирах ёс нь тушаал зааврыг үг дуугүй биелүүлэгчдийг бүтээсээр байна. . Зах зээлийн харилцаанд төрийн байгууллагын дангаар ноёрхох эрх тохирдоггүй.
Төрийн байгууллагад өрсөлдөгч байхгүй тул дангаар ноёрхох монополь эрхтэй байдаг
. Төсвөөс санхүүжих тэдэнд дампуурах аюул байхгүй.
Хаана монопольчлол байна тэнд өрсөлдөөн явагдахгүй
, Хаана өрсөлдөөн явагдахгүй байна тэнд эрсдэл хийхгүй, хөгжил явагдахгүй. Тиймээс эдийн засагчдийн нүдээр бол төрийн байгууллага хамгийн удаан, үрэлгэн, үр ашиггүй, үйл ажиллагаа явуулдаг аж.
Үйлчүүлэгчийн санал хүсэлтийг тэд үл хайхардаг.
Учир нь тэдэнд үйлчлүүлэгчээ алдах аюул байхгүй. Эдийн засагчид үүнийг зах зээлийн нийгэмд тохирохгүй тогтолцооны гажуудал гэж нэрлэсэн нь бий.
Бюрократ тогтолцоо бие хүнийг эвддэг.
Дэг журам, тогтвортой байдал, мэргэжсэн албан хаагчид, тогтмол цалин гээд бюрократ тогтолцоо олон давуу талтай ч ардчилсан улс орны хөгжлийг олон талаар боогдуулж байгааг эрдэмтэд улам ихээр шүүмжлэх боллоо.
Тэд бюрократизмыг "генетекийн удамшлын алдаа" гэх зэргээр нэрлэдэг.
Роберт Мертон, Виктор Томпсон нар бюрократ системийн согог нь үр ашиггүй үйл ажиллагааных нь эх үүсвэр болдог гэж үзэж байв.
Бюрократ тогтолцоо нь хууль, дэг журмыг байнгын мөрдөн, нэгэн хэвийн арга барилаар ажиллахыг шахаж байдаг. Энэхүү шахалт нь хүнийг аажимдаа дүрэм журмыг мөрдөгчид, сохроор дагагчид болгон хувиргадаг. Хэрвээ асуудал гарч ирвэл бодох биш даргаасаа "асуух" хэрэгтэй болно.
Мөн эрх мэдэл, зиндааны ялгаагаар хувь хүмүүсийн хоорондын харилцааг устгаж байдаг. Үзэл бодол, үг яриа нь эрх мэдэл, зиндаагаар үнэлэгдэх болохоос хэн илүү мэдлэг чадвартайгаар үнэлэгддэггүй. Хэрвээ дарга нар үргэлж бүхнээс ухаантай чадвартай бол ийм систем хамгийн зөв ажиллах байсан байх.
Ганц даргыг сонсох нь байгууллагын мэдлэгийн санг бүрэн дүүрэн ашиглахгүй болгодог.
Эрх мэдлийн нэг тал нь хүнийг албанд тушаал дурлах, амбицтай болгодог.
Олон хүн (тэдний дотор мэдлэг чадвартай ч бий) даргын суудалд өрсөлдөж байдаг ба энэ суудалд хүрэнгүүт эргээд унахаасаа айж сэтгэлийн зовиурт орж эхэлдэг.
Томпсон үүнийг "бюропатик түшмэл" гэж нэрлэсэн.
Энэхүү өвчөөр өвчилсөн түшмэл нь өөрийнхөө байр суурийг хамгаалах, хяналтын сувгийг бий болгох, тогтолцоогоо найз нөхөд, садан төрлийн холбоогоор дүүргэж, дүрэм журмыг өөрийгөө хамгаалахад зориулж эхэлдэг аж.
Албан тушаалаасаа огцрох болвол тойрон хүрээлэгчдээр бүрдүүлсэн өөрийгөө хамгаалах хөдөлгөөн хүртэл өрнүүлдэг тохиолдол ч бий.
Өндөр тушаалд очих тусам энэ өвчнөөр өвдөх магадлал их байдаг гэнэ..
Гэвч нөгөө талаар бюрократ бие хүн тогтсон дүрэм журмыг амьдралд таарахгүй, асуудлыг шийдвэрлэж чадахгүйг мэдсээр байж хэрэглэж суудаг.
Тэдний зорилго бол хуулийг хэрэгжүүлэх болохоос биш амьдралд үр шимийг нь хүртэх тухай асуудал биш юм.
Тэдэнд дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх нь чухал тул хийж байгаа ажлынхаа утга агуулгыг хайхардаггүй. Ингэж тэд тогтолцооныхоо эрэг шураг нь болдог.