Sunday, January 25, 2009

Айдас хүйдэс эр зоригын бахархал

Монголын тал нутагт эрийн сайнаар амьдардаг тэнгэрлэг араатан чонын тухай Монголын нууц товчоо-ноо дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно,гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтлэн ирж ,Онон мөрний хөвөөнд эх" Бурхан халдун" уулнаа нутаглаж "Батцагаан "хэмээх хөвгүүнийг төрүүлсэн түүхтэй. Монголчууд алтан ураг энэ хоёроос эхтэй ажээ,иймээс бидний өвөг дээдэс дээд тэнгэрээс заяат чоно хэмээн үзэж болох юм. Гэвч үүнийг нотолсон зүйл өнөөг хүртэл алга бана.Бид өнөөдөр чоныг хийморь лундаа ,бахархал бардамналын билэг тэмдэг болгодог мөн хүний муу санаа ,хурд хүч ,ов мэх ,эр зориг энэ бүгд нь чонын илэрхийлэл болдог. Чоныг бид өөрөөсөө эгэлгүй тэнгэртэйд нь төрж ,илүү тэнгэртэйд нь алагдаж ,ижил тэнгэртэйд нь харагдаж,өөрөөсөө дутуу тэнгэртэйд нь алагдах байтугай харагдах ч үгүй байдаг хэмээсэн байдаг.Чонын талаар олон хууч яриа болсон явдал байдаг.Чоныг маш олон төрөлд ангилдаг ба цөөвөр ,дэлт ,улаан ,хар ,цагаан ,саарал,хөх чоно гэх мэт олон төрлүүдтэй.Өнөө үед хүмүүс чоныг хайр найргүй устгаж байна энэ нь яваандаа европын зарим орнууд шиг чоногүй болчихвол монгол улс чоно оо гадаадаас чоно өсгөх талаар гуйгаад сууж байх цаг ирэх буй за.

No comments:

Post a Comment